Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирал эхэлж, багууд 6-8 тоглолтыг хийгээд байна. Өнгөрсөн улиралд өрнөд бүсэд чимэг болсон тоглолтыг үзүүлж байсан Хьюстон Рокетс баг шинэ улирал эхлээд талбайдаа нэг ч ялалтыг байгуулж чадаагүй явна. Пуужингууд гэртээ энэ улиралд 4 тоглолтыг хийгээд байгаа бөгөөд энэ өдөр улирлын 6 тоглолтоо Портлэнд Трэйл Блэйзерс багийн эсрэг хийж, 104-85 харьцаагаар хожигдол хүлээсэн байна.
Энэ нь Майк Д’Энтони дасгалжуулагчийн удирдлаганд Хьюстон Рокетс багийн гэртээ авсан хамгийн тааруу үзүүлэлт болжээ. Өнгөрсөн улиралд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны багуудаас гэртээ хамгийн цөөн хожигдол хүлээж байсан тэд энэ улирлыг ийнхүү тун тааруу эхлүүлж байна. Пуужингууд өнгөрсөн улиралд талбайдаа хийх 41 тоглолтоос 34 ялалт байгуулж, 7 тоглолтонд өрсөлдөгчдөө дийлдэж байсан билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна