АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар утсаар ярихдаа худалдаа болон Умард Солонгосын асуудлыг хөнджээ. Сүүлийн зургаан сарын хугацаанд тэд бараг анх удаагаа ярилцсан аж. Тус хоёр орон өнөөг болтол худалдааны хэлэлцээр байгуулж чадаагүй байна. Өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-тай хийсэн АНУ-ын худалдааны алдагдал өмнөх сарын үзүүлэлтээс 4,3 хувиар өссөн нь урьд байгаагүй өндөр үзүүлэлт болохыг АНУ-ын худалдааны яамнаас гаргасан тайланд дурджээ. Д.Трамп, Си Зиньпин нар энэ сарын эцсээр Аргентинд болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна