“Хакухо цом” тэмцээн боллоо

2018/11/14
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргалын нэрэмжит “Хакухо цом” өсвөр үеийн сүмочдын аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн боллоо.Тус тэмцээнийг “Хакухо” сан болон “Их шавь” спорт сургалтын төв хамтран таван насны ангилал /ес, 10, 11, 12, 13-15/-аар зохион байгуулав. Таван насны ангилалд нийт 271 бөх зодоглосон бөгөөд өмнөх жилүүдээс оролцогчийн тоо өссөнийг зохион байгуулагчид хэлж байлаа. Энэхүү тэмцээнээс шалгарсан шилдэг бөхчүүдийг нэгдсэн бэлтгэлд хамруулж, ирэх оны эхээр Япон улсад болох “Hakuho cup” олон улсын тэмцээнд оролцуулахаар болжээ.
 
Есөн нас /52 бөх/:
 
Тэргүүн байр: Ж.Билгүүдэй /“Кибо” дэвжээ/
 
Дэд байр: Г.Доржцэрэн /133 дугаар сургууль/
 
Гутгаар байр: О.Энхбилгүүн /30 дугаар сургууль/
 
10 нас /75 бөх/:
 
Тэргүүн байр: Б.Баднаанямбуу /Хөвсгөл, Тосонцэнгэл/
 
Дэд байр: Ц.Анхбаяр /114 дүгээр сургууль/
 
Гутгаар байр: Б.Шинэ-Од /Төв, Баянжаргалан/
 
11 нас /42 бөх/:
 
Тэргүүн байр: О.Баасандорж /Баянхонгор аймаг/
 
Дэд байр: Б.Амудай /Баянхонгор аймаг/
 
Гутгаар байр: Э.Бямбадорж /Хоёрдугаар сургууль/
 
12 нас /38 бөх/:
 
Тэргүүн байр: Б.Мөнхбилгүүн /“Кибо” дэвжээ/
 
Дэд байр: М.Билгүүн /Баянхонгор аймаг/
 
Гутгаар байр: Э.Дашпунцаг /Сүхбаатар аймаг/
 
13-15 нас /64 бөх/:
 
Тэргүүн байр: Ц.Билгүүн Увс аймаг/
 
Дэд байр: Б.Отгонбаяр /Баянхонгор аймаг/
 
Гутгаар байр: Ч.Бат-Оргил /Өвөрхангай аймаг/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна