Оны сүүлээр Орос улсад машины үнэ өсөх магадлалтай байна

2018/11/14
Автомашины наймаачдын үзэж байгаагаар энэ оны сүүлээр Орос улсад машины үнэ нэмэгдэж магадгүй гэнэ. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна хэмээн Оросын Авто машины худалдаалагчдын холбооны дэд ерөнхийлөгч Владислав Рыдаев хэвлэлд мэдээлсэн байна.

Тэрээр хэлэхдээ “2014 оны огцом өсөлт шиг нэмэгдэхгүй. Эрэлттэй байгаа машинуудын үнэд өөрчлөлт орох байх” гэжээ. 2019 оноос Орост НӨАТ-ын хувь хэмжээ 18-20 хувь болон өсч байгаа нь бүх бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхийг тэр бас мэдэгдсэн байна.  Ялангуяа арванхоёрдугаар сарын эхний хоёр долоо хоногт үнэ өсөх байх гэсэн хүлээлт машины наймаачдад байгаа гэнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна