Францын XVI Луи хааны хатан Марие Антонеттийн сувд болон алмаз бүхий гоёлын зүүлтийг лхагва гаригт Швейцарт Сотбигийн дуудлага худалдаагаар 36 сая ам.доллароор зарж, сувдан эдлэлийн үнэлгээний дэлхийн рекордыг тогтоолоо.
Сувдан зүүлтийн дуудлага худалдааны анхны үнэ нь 2 сая ам.доллар байжээ. Марие Антонеттийн энэхүү зүүлт нь Сотбигийн брокероос дэлгэгдсэн Бурбоны удмынхны эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэлийн томоохон цуглуулгын нэгэн хэсэгт багтана. Тэдний хэрэглэж байсан зарим үнэт эдлэлийг 200 жилийн турш олон нийтэд дэлгээгүй байв. Лхагва гаригт зарагдсан үнэт эдлэлүүдэд Марие Антонеттийн хүзүүний зүүлтээс гадна сувдан ээмэг, нэрийн эхний үсэг бүхий алмазан бөгж, түүний авга ах, Францын 10-р Чарльз хааны алмазан титэм зэрэг зарагдаж, нийт үнэлгээ нь 53 сая ам.долларт хүрчээ.
Марие Антоннетийн сувдан зүүлтээс өмнө 2011 онд Английн жүжигчин Элизабет Тэйлорын хүзүүний сувдан зүүлт дуудлага худалдаагаар 11,8 сая ам.доллараар зарагдсан нь түүхэнд хамгийн үнэтэйд тооцогдож байжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна