Грекийн археологичид шинэ хот илрүүлжээ

2018/11/16
Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн боловч ул мөр нь илрээгүй эртний хотыг Грекийн археологичид олжээ. Тус хот нь НТӨ XII-XIII зууны үед анх байгуулагдсан эртний Грекийн “Тенеа” гэх хот бөгөөд Пелопоннезийн хойгийн өмнөд хэсгээс олдсон байна.

Эртний түүхийн тэмдэглэлүүдэд үндэслэн археологичид 2013 оноос “Тенеа” хотыг олох эрэл хайгуулын ажлыг эхлүүлжээ. Энэ оны эхээр мөн Грекийн археологичид 672 м2 талбай бүхий барилга байгууламжийн үлдэгдлийг олсон нь “Тенеа” хотын нэг хэсэг болж таарч байна.

Тенеа хотын тууриас хэд хэдэн барилгын үлдэгдэл, түүний доторх өрөөнүүд нь зарим нэг эд зүйлсийн хамт олдсон. Барилгын материал болон хийц, бүтэц зохион байгуулалт нь маш нарийн байсан нь дан ганц түүхчдийн төдийгүй архитекторуудын анхаарлыг хүртэл ихээр татаж байна. НТӨ XII зуунд байсан энэ хотод ус зайлуулах сувгийг хүртэл байгуулсныг археологийн малтлагаар илрүүлжээ. Тэд хотын барилга, байгууламжийн уран нарийн аргыг “гайхалтай” хэмээн шагшин магтаж байна.

Хомерын алдарт Илиада буюу Илионы дуулалд гардаг Трожаны хоригдлуудын дайны дараа тус хот нь байгуулагдсан бөгөөд анхны оршин суугчид нь Трожаны хоригдлууд байв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна