М.Нандинцэцэг ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа

2018/11/21
Энэтхэгийн Шинэ Дели хотноо болж буй боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Нандинцэцэг дөнгөж сая Мароккогийн тамирчин Захраоюү Зохра /Zohra Ez Zahraqui/-г 5:0-ээр илүүрхэн хожиж ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр Унгарын Сабина Сючи, Хорватын Зелана Питеса нарыг дараалан ялж, шилдэг 8-д шалгараад байсан юм.  Энэ сарын 15-ны өдөр эхэлсэн ДАШТ-д 73 орны 333 боксчин хүч сорьж хагас шигшээд өрсөлдөх боксчид өнөөдрөөс тодорч эхэллээ. М.Нандинцэцэг 11 дүгээр сарын 22-нд Болгарын С.Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдана. Энэ жил 30 настай М.Нандинцэцэг “Инчеон-2014” Азийн наадмын хүрэл медальтай манай шилдэг эмэгтэй боксчин билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна