Архангай аймагт Сарлагийн музей, нүүдэлчдийн соёл иргэншлийг судлах олон улсын судалгааны төв байгуулна. Одоогоор зураг төслийг нь гаргасан бөгөөд 5.6 тэрбумын хөрөнгө шаардлагатай юм. Энэхүү төсөл нь Архангай аймгийг нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэх 2019-2030 оны төлөвлөгөөний хүрээнд хийх ажлуудын нэг гэнэ. Музей байгуулах талаарх шийдвэрийг арваннэгдүгээр сарын 30-нд хэлэлцэж тогтох юм байна. Мөн тус аймгийн Эрдэнэмандал, Өндөр-Улаан суманд Дэлхийн (Төв Азийн) нүүдэлчдийн түүх, соёлын музей, аялал жуулчлалын цогцолбор барих төлөвлөгөөг боловсруулжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна