Жүдо бөхийн "Бага Дэлхийн аварга" буюу "Осака-2018" их дуулга тэмцээн албан ёсоор эхлэлээ.
75 орны 454 жүдоч оролцох уг тэмцээнд Монгол улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 10 жүдоч, эмэгтэй 3 жүдоч нийт 13 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байна.
Тойргийн барилдаанууд Монголын цагаар өглөө 10:00 цагт эхлэж медалийн төлөөх барилдаанууд 16:30 цагт эхлэх хуваарьтай байна. Манай www.livetv.mn сайт тэмцээнийг шуурхай шууд дамжуулахаар ажиллаж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60кг, 66кг, эмэгтэйчүүдийн 48кг, 52кг жингийн барилдаанууд дөрвөн дэвжээн дээр зэрэг явагдана. Манай бөхчүүдэээс өнөөдөр шилдэг 6 жүдоч татамид гарна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна