Бангл гэдэг хочтой гөлөг өргөст торны цаана бүтэн долоо хоножээ. Түүнийг цагдаагийн ажилтныг хазсан гээд ийнхүү хорионд хийсэн байна. Чау-чау үүлдрийн энэ гөлөг нэгэн цагдаагийн гарыг хазчихсан аж. Дөрвөн сартай Банглын эзэд бол банкинд томоохон ажил эрхэлдэг саятан хүмүүс гэнэ. Бангл тэр өдөр гэрээсээ гүйж гараад зам дээр гарч машинуудын хөдөлгөөнд саад учруулсан аж.
Цагдаагийн ажилтан түүнийг барьж авахыг оролдтол Бангл гараас нь хазчихжээ. Нохойг барьж аваад цагдаагийн хэсэгт хүргэн торонд хорьчихсон байна. Цагдаа нар 1991 онд батлагдсан “Аюултай нохдын тухай хууль”-ийн дагуу Банглыг торны цаана есөн сар хүртэлх хугацаагаар хорих боломжтой байжээ. Азаар нохойн эзэн баян хүн учраас өмгөөлөгчид хөлслөн авснаар гөлөг долоо хоногийн дараа эрх чөлөөтэй болсон байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна