Мэргэжлийн сүмогийн их аварга асан Таканохана эхнэрээсээ салснаа албан ёсоор зарлалаа. Энэ сарын 27-нд "Нихон" телевизийн нэвтрүүлэгт орсон Таканохана "Салах өргөдлөө бид өнгөрсөн 10 дугаар сард гаргасан. Кэйко эхлээд ёкозүнагийн эхнэр гэж байнга олны өмнө гарч, ар гэрээ авч явдаг байсан. Дараа нь оякатагийн гэргий, оками сан болж, залуу бөхчүүдийг туслаж, дэмжин, сүмо дэвжээг авч явах гэж хичээн зүтгэж байсан. Тун хэцүү байсан нь ойлгомжтой. Өөрийнхөө хийх гэсэн зүйлээ хийж чадалгүй өдий хүрсэн байх. Харин одоо шинэ амьдралдаа хүссэн бүхнээ хийж, зорьсон бүхэндээ хүрээсэй гэж хүсч байна" гэж хэлсэн байна.
Таканохана ёкозүна болсон жилээ 1995 онд телевизийн хөтлөгч Кэйко Конотой гэрлэсэн. Алдарт жүжигчин Миязава Риэтэй тавьсан сүйгээ цуцлан байж гэрлэн, Япон орныг донсолгож байлаа. Тэд 1 хүү, 2 охинтой.
Өнгөрсөн 10 дугаар сар Таканоханагийн хувьд сүмогийн холбооноос гарч, гэр бүлээ цуцлуулсан тун хэцүүхэн сар болж өнгөрлөө.
Сэтгэгдэл бичигдээгүй байна