Олон улсын Аэробик гимнастикийн тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцлоо

2018/11/28
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд Аэробик гимнастикийн олон улсын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.  Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, ЯПОН, МОНГОЛ гэсэн нийт 4 орны 171 тамирчин оролцож авъяас самбаагаа сорин өрсөлдсөн байна. Тэмцээн 12-14 насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, багийн төрөл 15-17 насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн багийн төрөл 18-аас дээш насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн баг, степийн багийн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд манай баг тамирчид амжилттай оролцон олон медалийн эзэд боллоо.
                     
Ч.Батбуян 19.150 оноогоор 1-р байр Алтан медаль,
 
 12-14 насны багийн төрөлд У.Амарсанаа, У.Амарсанаа, Б.Оргилболд, Б.Энхтөгс, С.Номинжин 17.750 оноогоор 3-р байр Хүрэл медаль,
 
15-17 насны бүжгийн багийн төрөлд  Н.Нямдаваа, Ц.Очирхүү, Д.Урангоо, Ж.Азжаргал, Б.Ариунзул, Э.Мөнхшүр 17.450 оноогоор 2-р байр Мөнгөн медаль,

18-с дээш насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд У.Насанбаяр 21.850 оноогоор 3-р байр Хүрэл медаль  

18-с дээш насны хосын төрөлд  О.Содгэрэл, М.Бямбацэнд 21.350 оноогоор 1-р байр Алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна