Нүүрс тээврийн жолооч нарын ЦАЛИНГ НЭМЭХИЙГ 161 компанийн удирдлагуудаас хүслээ

2018/11/28

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалж, урт, богино болгох шийдвэр гаргажээ.

Дээрх шийдвэр гарснаар жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдэд буулгаад буцах бөгөөд дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсохоо болино гэж үзсэн байна.

Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгслийг оруулбал 13079 автомашин нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд 13 мянган жолооч ажиллаж байна

Нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөл Улаанбаатарт ирсэн бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярьж, шийдвэрлэж өгөхийг шаардаж байгаа юм байна. Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар нүүрс тээврийн жолооч нартай уулзаж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахаар болжээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд нүүрс тээврийн 160 компанид жолооч нарын цалинг нэмэгдүүлэхийг уламжилсан бөгөөд Зам тээвэр хөгжлийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт төмөр зам, авто замаа яаравчлуулах, жолооч нарт зориулсан 2,500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолборыг яаравчлуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээг авах үүрэг өгсөн байна. 

Салбарын яам тээврийн хэрэгслийн дарааллыг буруулах зорилгоор автозам ашиглах тухай “Оюутолгой” компанид хандсан байна. Энэ дагуу Цагаанхад хүртэл нүүрс тээврийг гашуунсухайт автозамын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, 1700 гаруй тээврийн хэрэгслийн ачааг Цагаанхаданд буулгажээ. Хоосон тээврийн хэрэгслийг “Оюутолгой” компанийн замаар буцаасан байна. Автотээврийн үндэсний төвөөс өгсөн чиглэлийн дагуу тээврийн компаниуд жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш, бусад шаардлагатай зүйлээр хангаж байна. 

Монгол Улс, БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байдаг. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгслийг оруулбал 13079 автомашин нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд 13 мянган жолооч ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна