Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг 25 настай загвар өмсөгч Жозефин Скривер тун удахгүй нөхөрт гарах бололтой. Супермодель бүсгүй 29 настай дуучин Александр Делеонтой сүй тавьжээ. Найз залуу нь чухам ямар аргаар гэрлэх санал тавьсан болохыг Жозефин өөрийн цахим хуудсанд ийнхүү нийтэлжээ.
“Би сүй тавьчихлаа. Алекс намайг Финландад аваачаад Хойд туйлын туяаг үзье гэсэн. Түүдэг гал, тэргэл сар, халуун какао. Тэр солиотой амьтан шүү. Энэ сарын 23-ны тэргэл сартай шөнө. Мань хүн надад зориулж дуу бичсэнээ сонсгосон. Тэрбээр өвдөглөж суугаад өөртэй нь гэрлэхийг хүссэн. Би ч уухайн тас зөвшөөрч орхилоо” хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна