Сүүлийн үед цэнхэр гаригийн ногоон талбайн дуулиан шуугиан болоод байгаа тоглолт болсон Ривер Флейт, Бока Хуниорс багуудын Либертадоресийн цомын тэмцээний шигшээн хариу тоглолт Европ тивд зохион байгуулагдахаас өөр аргагүй болжээ. Хөгжөөн дэмжигч нарын үймээн, дэггүй байдлаас болж, хариу тоглолт 2 ч удаа хойшлоод байгаа юм. Иймээс энэхүү хариу тоглолт Испани улсад болохоор болжээ.
Тоглолт 2018.12.09-ний өдөр Испанийн Мадрид хотын Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд явагдахаар болсон байна. Эхний тоглолт Аргентинд болж, 2-2 харьцаагаар эвийн гэрээгээр өндөрлөсөн билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна