Торонто Рэпторз баг 7 тоглолт дараалан ялалт байгууллаа

2018/11/30
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Торонто Рэпторз баг одоогоор дорнод бүсийн хүснэгтийг тэргүүлж байна. Тэд энэ өдөр аваргын цомыг хамгаалагч Голден Стейт Уорриорз багтай өрсөлдөж, 131-128 харьцаагаар ялалт байгуулж, сүүлийн 7 тоглолтондоо дараалан хожил авлаа. Энэ зуны наймаа болсон Кави Леонардын гайхалтай тоглолтууд сүүлийн 7 ялалтыг авч ирэх гол үндэс болжээ. Цомыг хамгаалагчид сүүлд хийсэн 10 тоглолтоосоо зургаад нь дийлдэж, бүсийн тэргүүн эрхээ Лос Анжелес Клипперс багт алдаад байгаа юм. Харин 7 тоглолт дараалан ялалт байгуулсан Канадын баг 19 дэх хожлоо авч, бүсээ итгэл төгс тэргүүлж байна. Торонто хотын баг өнөөдөр жигд тоглож, Кави Леонард улирлын хамгийн сайн үзүүлэлт болсон 37 оноогоор багаа тэргүүлжээ. Харин аваргын цомыг хамгаалагчдаас Кевин Дурант 51 оноо авсан ч, багийн нөхөд нь жигд бус байсан нь хожигдол хүлээх шалтгаан боллоо.

 



 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна