21 аймгийн үндэсний лигийн дэд хэсэгт өрсөлдөж буй Багануур болон Дархан-Уул аймгийн багийн тоглолт боллоо.
Тус тоглолтод Багануур дүүргийн баг тоглолтын эхнээс илүү байж эхний хагасийг 53-30 аар тэргүүлж дуусгасан юм. Харин гуравдугаар үе 74-53 аар дууссан бол тоглолтын шийдвэрлэх үед 85-72 харьцаагаар Багануур өрсөлдөгчөө хожиж улирлын анхны хожлоо авлаа. А.Бямбадорж 22 оноо 5 ассист 3 самбар авч тоглолтийн шилдгээр тодорлоо.
Энэ тоглолтонд Багануур багаас Г.Насанжаргал 24 оноо 4 самбар 2 ассист, Х.Анар-Эрдэнэ 15 оноо 3 ассист 4 бөмбөг таслалт хийсэн бол Дархан багаас А.Энхтүвшин 20 оноо 4 ассист 15 самбар, М.Тэмүүжин 15 оноо 6 самбар 3 ассист өгч багаа тэргүүллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна