Сэлэнгэ аймаг шинэ улирлын эхний хожлоо авлаа

2018/12/03
MNBA 21 аймгийн үндэсний лигийн дэд хэсгийн хамгийн анхны тоглолтыг Сэлэнгэ аймаг болон Увс Нуур багууд хийсэн юм. Энэхүү тоглолтын нэгдүгээр үед Увс Нуур багийн залуус гайхалтай байж 13-0 гэсэн гайхалтай эхлэлийг хийж, улмаар эхний хагасыг онооны илүүтэйгээр дуусгаж давуу байдлыг үүсгээд байсан юм. Гэхдээ хоёрдугаар хагаст Сэлэнгэ аймгийн бөмбөгний шилжилт сайн болж шидэлтүүд нь ээлж дараалан амжилттай болж байснаар оноог ойртуулж чадсан. Ингээд эцсийн мөчид оноо 72-72 тэнцүү байхад О. Хүдэрбат оноог авч чадснаар Сэлэнгэ аймаг эхний хожлоо байгууллаа.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна