Ардын жүжигчин А.Долгор дүүргийнхээ ахмадуудыг өөрийн бие даасан тоглолтондоо урилаа

2018/12/03
Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Баянзүрх дүүрэг анхлан 28 хорооныхоо дэргэд Ахмадын зөвлөлийг байгуулан үйл ажиллагаагаа тогтмол явуулан ажиллаж байгаа билээ. Тус Зөвлөлийн зохион байгуулж буй арга хэмжээг дүүрэгт ажиллаж, амьдарч буй урлаг, соёлын ахмад зүтгэлтнүүд үргэлж дэмжин ажилладаг. 

Тухайлбал Монгол Улсын Ардын Жүжигчин А.Долгор өөрийн бие даасан ‘’Эгшиглэнт аялгуу’’ тоглолтын 50 ширхэг урилгыг дүүргийн 28 хорооны Ахмадын зөвлөлийн дарга нарт өгсөн юм. Уйран бүтээлчийнхээ цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсье. 
Урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна