Цахим сүлжээ хэрэглэгчид 2013 оноос хойш 39 настай Кэти Холмс, 50 настай Жэйми Фокс нарын дотно харилцааг ажиглаж байгаа билээ. Бүгд л тэднийг дотноссон хэмээн ярьж байсан ч алдартнууд үүнд ямар нэгэн тайлбар хийлгүй өнөөг хүрсэн. Тэгвэл Кэти, Жэйми нар удахгүй гэрлэнэ гэсэн мэдээлэл гарчээ.
Тэд хуримаа Парис хотод хийж олон түмэнд бүх үнэнээ дэлгэх бололтой. Кэти Холмс жүжигчин Том Крузтай байгуулсан гэрлэлтийн гэрээнд зааснаар 2018 оныг дуустал өөрийн хувийн амьдралыг бусдад дэлгэх эрхгүй хүн. Сар хүрэхгүй хугацааны дараа энэ хориг нь цуцлагдах билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна