“Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг цахимаар олгох ажлыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс бодитоор эхлүүлэхээр болжээ.
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг цахимаар олгохтой холбогдуулан мөн Экспертийг сонгон шалгаруулах журмыг батлуулж, Экспертийн сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулах, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”, “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д өөрчлөлт орж байгаа аж. Мөн түүнчлэн сургалт явуулах, тусгай зөвшөөрлын олголт зэрэг төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр ТББ-гүйцэтгүүлэх ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч, ирэх онд ажиллах зарчмаа тохироод байна. Үүний өмнө барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах программыг БХБЯ хүлээн авчээ.a
Сэтгэгдэл бичигдээгүй байна