“KFC”-ийн ажилтнуудыг буугаар сүрдүүлжээ

2018/12/10

Баянзүрх дүүрэг дэхь “Сансарын “KFC” хоолны газрын ажилтнуудыг буугаар сүрдүүлсэн хэрэг гарчээ. Цагдаагийнхан дуудлагаар очиход тус зоогийн газар БЗД-хоёрдугаар хороонд оршин суух хаягтай 40 настай “Э” согтуурсан үедээ хийн буу гаргаж тус хоолны газрын ажилтнууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж байжээ. Түүнээс  ПБ-4-2 маркын хийн гар буу, хоёр ширхэг сумны хамт хураан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

                                                                                                                              Эх сурвалж: www.polit.mn

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна