Боловсролын сүйрэл бол үндэстний сүйрэл мөн!

2018/12/10
Хувийн сургууль, улсын сургууль гэсэн хоёр ертөнцийн асар их зөрөөг багасгах замаар боловсролын системд шинэлчлэл хийх боломжтой юу? Сайн сургууль, сайн бодлого гаргахад бидэнд юу дутагдаад байна вэ? Бид зөв замаар явж байгаа юу? Боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ? Бүх сургуулийг хувьчилчихвал яах вэ? Олон асуулт, эргэлзээ, бодит үйлдэлд хөтлөх зам болно гэж итгэж байна Хүүхэд эцэг эхийнхээ орлогын түвшингээс хамааралгүйгээр боловсрол олж авах ёстой. Гэвч өнөөдөр Монголд хувийн сургууль, улсын сургууль гэсэн тэс өөр хоёр ертөнц бий болж хүүхдүүд эрх тэгш боловсрол олж авах ямар ч боломжгүй болоод байна. Энэ бүхнийг өөрчилж тартагтаа тулаад буй боловсролын системийг аврах боломж бий юу гэсэн асуултанд “ЗУУНААР ХОЦРОГДСОН МОНГОЛЫН БОЛОВСРОЛ” баримтат нэвтрүүлэг хариулт өгөх болно.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна