Холливудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт 69 настай Мэрил Стрип шинэ дүрдээ орохоор бэлтгэж байгаа аж. Түүний 35 настай том охин Мэми Гаммер бие давхар болжээ. Энэ баярт мэдээг нэрт жүжигчний бие төлөөлөгчид нотлов. Энэ оны наймдугаар сард Мэми продюссер Мехар Сетхитэй сүй тавьсан билээ.
Таван жилийн өмнө Мэрил Стрипийн охин Мэми нөхөр Бэнжамин Уолкероосоо салсан юм. Тэд гэрлээд хоёр жил хамтдаа амьдарсан байдаг. Бүсгүй өнгөрсөн жил шинэ найз залуутай болсон бөгөөд ийнхүү энэ хавраас дотноссон аж. Мэми ээжийнхээ замналаар явж, жүжигчин болсон нэгэн. Гэхдээ түүний хувьд одоогоор гол дүрд хараахан тоглож амжаагүй явна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна