Нийтийн тээврийн салбар смарт картын үйлчилгээнд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч иргэд бэлэн мөнгөөр зорчих буюу жолоочид өгөх зөрчлүүд гарсаар байгаа юм. Тиймээс бэлэн мөнгөөр нийтийн тээврээр зорчих бус зөвхөн картаар зорчих шаардлагыг зорчигчдод тавин ажилласаар байна.
Шаардлагын хүрээнд дараах зөрчлийг хянан шалгах юм. Үүнд:
- Жолоочийн зөрчилд:
А.Бэлэн мөнгөөр үйлчилсэн, /зорчигчоос гар дээрээ мөнгө авсан/
Б. Хамт зорчих тохиргоо хийхгүй байх /2 зорчигч дутмын нэгийг үнэгүй явуулах/
- Зорчигчийн зөрчилд:
А. Смарт картаараа зорчиж байгаа эсэх
Б. Зорчигчийн хөлс төлөлт, бэлэн мөнгөний зөрчилд хяналт тавьж ажиллаж байгаа эсэхийг шалгах аж.
Дашрамд дуулгахад, нийтийн тээврээр зорчихдоо төлбөрөө төлөөгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулиар 10 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна