Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг зорчигчдын тоо багасчээ

Өчигдөр 17 цаг 18 минут
“Сити Баз Консалтинг” ХХК-ийн эмч, 3 хяналтын ажилтан, 2 багийн ахлагч, 22 шалгагч өнөөдөр Чиглэл-53 буюу Яармаг – МУБИС чиглэлд хуваарьт шалгалтыг хийлээ. Энэхүү шалгалтаар нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд тавих хяналтыг сайжруулах, нийтийн тээврийн орлого нэмэгдүүлэх, зорчигчдод мэдээлэл өгөх, бэлэн мөнгөөр бус цахим картаар үйлчлүүлэх соёлыг дээшлүүлэхэд хяналт тавин ажилласан аж.

Түүнчлэн Нийтийн тээвэр хянагч шалгагчтай болсон цагаас эхлэн хотын иргэд нийтийн тээврээр үйчлүүлэхдээ зөв боловсон үйлчлүүлж, соёлжиж байна.

Өнөөдрийн хуваарьт шалгалтын үеэр автобусанд бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг зорчигчдын тоо багасчээ. Иргэд нийтийн тээвэрт суухдаа ухаалаг карт ашиглаж байгаа нь сайшаалтай.

Зорчигч иргэн бүр соёлтой, боловсон үйлчлүүлвэл нийтийн тээврийн хөгжил нэг шатаар урагшлана. Нийслэл хот нийтийн тээврээ хөгжүүлж чадвал хотын иргэдийн бухимдал, стресс болсон түгжрэл, бөглөрөлөөс салах боломжтой юм.
 
                                 Иргэн бүр ухамсартай, ухаалаг байж, “Нийтийн тээвэр”-ээр соёлтой үйлчлүүлцгээе


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна