Домогт хаалгач Петер Шмейхель Монгол улсад ирлээ

Өчигдөр 17 цаг 53 минут
Данийн шигшээ баг, Английн “Манчестер Юнайтед” багийн домогт тоглогч, дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртэж байсан Петер Шмейхель өнөөдөр өглөө Улаанбаатарт буулаа.

Петер Шмейхель Монголын хөлбөмбөгийн холбооны шилдгүүдээ тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах арга хэмжээнд өнөөдөр оролцох юм. Энэхүү нэр хүндтэй арга хэмжээний үеэр МХБХ дэлхийн домогт одуудыг Монголын фанатуудтай уулзуулах боломжийг олгодог уламжлал тогтоогоод байна. Өнгөрсөн онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Улаанбаатарт саатаж байсан бол энэ жил Петер Шмейхель ирж байна. Тэрбээр өнөөдөр 21:00 цагаас Зайсан дахь Highland Park Mongolia-д фанатуудтай уулзана.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна