Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний лигийн улирлын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр 2 тоглолт боллоо. Эхний тоглолт Өвөрхангай Тэнүүн-Өлзий болон Хэнтий аймгийн багуудын хооронд болсон юм. Тоглолтын эхнээс л Өвөрхангай Тэнүүн-Өлзий багийн төвийн тоглогч ОУХМ Д.Дэлгэрням гайхалтай тоглолтыг үзүүлж баг нь ч эхний хагасыг оноогоор илүү дуусгаж чадсан юм. Гэхдээ ямар ч багт амархан бууж өгдөггүй Хэнтий аймаг шийдвэрлэх мөчүүдэд гайхалтай байж үндсэн цагт 92-92 дээр оноог тэнцүүлж чадсан. Ингээд нэмэлт үеийн эцсийн мөчид 104-103 харьцаатай Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг хожлоо. Хэнтий сүүлийн хоёр тоглолтондоо хүчтэй өрсөлдөгч Өвөрхангай болон Ховд багуудтай нэмэлт үе сунгасан ч хоёуланд нь ялагдлаа. Энэ тоглолтод ОУХМ Д.Дэлгэрням 33 оноо, 10 самбар авч багаа манлайлсан бол эсрэг багаас Н.Шижирбат мөн 33 оноог авч гайхалтай тоглолтыг үзүүлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна