Александр Овечкин оруулсан “Хетрик”-ийн тоогоороо Па Бурег давжээ

2018/12/14
Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталс” багийн довтлогч Александр Овечкин “Детройт Рэд Уингс” багийн хаалганд гурван шайб оруулсан байна. Энэ нь Оросын довтлогчийн хувьд Үндэсний хоккейн лигт оруулсан 21 дэх хет-трик болсон гэнэ. Энэ үзүүлэлтээрээ нийслэлийн багийн ахлагч Оросын өөр нэг тоглогч болох Павел Бурег ардаа орхижээ.
 
Гэхдээ Буре их спортыг орхисон учраас Овечкин үзүүлэлтээ цааш ахиулах өндөр магадлалтай. Энэ үзүүлэлтээр тэргүүлдэг хүн бол Канадын нэрт хоккейчин Уэйн Грецки. Тэрбээр тамирчин байхдаа 50 удаа нэг тоглолтод гурван шайб оруулж байлаа. Овечкины хувьд энэ хет-трик шинэ улиралд оруулсан анхны гурван шайб юм. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн оны 11-р сард “Торонто Мэйпл Лифс” багийн хаалганд хет-трик хийж байсан билээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна