Хоакин Санчес Ла лигт 500 тоглолт хийлээ

2018/12/17
Испаний ла лигийн 16-р тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд боллоо. Энэ тойргийн хүрээнд Реал Бетис баг Эспаньолын талбайд зочлон 3-1 харьцаагаар хожил авсан байна. Энэхүү тоглолтонд Реал Бетис багийн туршлагатай тоглогч Хоакин Санчес Ла лиг дэх 500 дахь тоглолтоо хийжээ. Испани хагас хамгаалагч энэ хугацаандаа 65 гоолыг Испаний лигт оруулсан аж. Бетис багийн хүүхдийн академид хүмүүжсэн Хоакин Санчес 2000 онд мэргэжлийн гэрээ байгуулан, Бетис, Малага, Валенси, Фиорентино багуудад тоглоод байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна