Кира Найтли Их Британийн эзэн гүрний Хүндэт одонгоор шагнуулав

2018/12/17
Английн жүжигчин Кира Найтли Их Британийн Эзэнт гүрний Хүндэт одонгоор шагнагдсан аж. Түүнд энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах ёслолын ажиллагаа Бүкингемийн ордонд болсон байна. Холливудын од бүсгүйд шагналыг Уэльсийн ханхүү Чарльз гардуулжээ.
 
Их Британийн Хатан хааны гэр бүлийн албан ёсны мэдээлэлд “Драмын урлагт оруулсан хувь нэмэр, хүмүүнлэгийн үйлсэд зүтгэсэн зүтгэлийг нь үнэлж Кира Найтлиг Их Британийн Эзэнт гүрний Хүндэт одонгоор шагналаа” хэмээн бичсэн аж.

Кира Найтлиг манай үзэгчид “Карибын тэнгисийн дээрэмчид” киногоор нь сайн мэднэ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна