Бэкхемтэй адилхан болохын тулд 42 мянган ам доллар зарцуулжээ

2018/12/17
Их Британийн иргэн Жек Жонсон гэдэг залуу хөлбөмбөгийн од асан Дэвид Бэкхемийг шүтэн биширдэг нэгэн гэнэ. Жек өөрийн хайртай тоглогчтой төстэй харагдахын тулд 22 насандаа үй олон пластик мэс ажилбар хийлгэсэн гэнэ шүү. Энэ бүхэнд Жек маш их цаг хугацаа, эрүүл мэндээ зарцуулсны дээр 42 мянган доллартай тэнцэх хэмжээний мөнгө гаргасан байна.
 
Гэтэл үнэндээ Жек Дэвидтэй огтхон ч адилхан болоогүй аж. Бэкхем, Жонсон нарт ижил төстэй гэх зүйл бараг үгүй. Гэхдээ Жек өөдрөг үзэлтэй нэгэн тул бууж өгөхгүй, цаашдаа ч зорилгодоо хүрэхийн тулд их хичээх сурагтай. Мөн тэрбээр өөрийг нь Жек Бэкхем гэж дуудахыг хүмүүсээс хүсдэг аж.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна