Сүүлийн үед ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар УИХ-ын үйл ажиллагаа тасалдаад байна. Гэхдээ УИХ-ын гишүүд ажилдаа ирж байгаа ч улс төрийн шалтгаанаар хурлаа тасалж байгаа юм. Өнөөдөр л гэхэд 75 гишүүний 68 нь ирцээ бүртгүүлжээ. Харин УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Д.Эрдэнэбат БНСУ-д томилолттой яваа юм байна. Мөн Б.Баттөмөр, Ц.Гарамжав, С.Чинзориг нар чөлөө авчээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна