Дирк Новицки түүхэн амжилтын эзэн боллоо

2018/12/17
Өвдөгний бэртлийн улмаас улирал эхэлснээс хойш талбайд гараагүй байсан 40 настай лигийн ахмад тоглогч Д.Новицки өнгөрсөн долоо хоногт Финикс Санс багийн эсрэг хийсэн тоглолтонд талбайд гарснаар нэгэн амжилтын эзэн болжээ. Энэ бол нэг багийнхаа төлөө хамгийн олон улирал тоглосон амжилт юм. Лос-Анжелес Лейкерс багийн тоглогч К.Брайнт 20 улирал багийнхаа төлөө тоглосон байдаг бол түүний энэ амжилтыг Д.Новицки нэгээр ахиуллаа. Д.Новицки өнгөрсөн долоо хоногт Финикс Санс багийн эсрэг талбайд гарснаар Даллас Маверикс багийн өмсгөлтэй 21 дэх улиралдаа талбайд гарсан юм. Ингэснээр Д.Новицки НБА-н бүх цаг үеийн түүхэнд нэг багийнхаа төлөө хамгийн олон жил тоглосон тоглогч болж байна.

Одоо түүний ард:

- К.Брайнт – Лос-Анжелес Лейкерс багийн төлөө 20 улирал
- Ж.Стоктон – Юта Жаз багийн төлөө 19 улирал
- Т.Данкан – Сан-Антонио Спөрс багийн төлөө 19 улирал
- Р.Миллер – Индиана Пейсерс багийн төлөө 18 улирал гэсэн амжилтаар бичигдэж байна.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна