Хонконг хотноо 12 дугаар сарын 20-22-нд 27 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Тэмцээнд Монгол, ОХУ,БНХАУ, Англи, Япон зэрэг орны шилдэг 260 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм. Тус тэмцээнд оролцох Монголын оюун ухааны академийн баг тамирчид өнөөдөр Хонконгийг зорьжээ.
Энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчид: Олон улсын Их мастер /ОУИМ/ Э.Лхагвадулам /2017 - Дэлхийн өсвөрийн аварга/ , ОУИМ М.Уянга, Олон улсын мастер/ОУМ/ Н.Намуундарь, ОУМ С.Марал, Азийн Мастер Э.Мишээл, Б.Лхагвадорж,Г.Мянганбаяр, Т.Үжин, Б.Хулан, Г.Солонго, У.Солонго, А.Ялгуун, Б.Гантөмөр, Т.Тэнүүн, Б.Эрмүүнболд, Б.Мөнхтэргэл,Д.Мөнхтүшиг, З.Тэмүүжин, О.Ганжигүүр, А.Одмаа, Ш.Наранбат, Ч.Нарансолонго нар өрсөлдөнө. Монголын багийн дасгалжуулагчаар олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, ОУИМ, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нар ажиллах юм
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна