MNBA Үндэсний лигийн үзүүштэй нэгэн тоглолт Өмнөговь болон Дархан-Уул аймгийн багуудын хооронд боллоо. Тоглолтын эхнээс онооны харьцаа ойролцоо үргэлжилсээр эцсийн мөчид 78-78 харьцаатай тэнцсэн юм. Ингээд нэмэлт цагт Дархан баг бага зэрэг илүү байсан ч Т.Билгүүн онцгой тоглолтоо гаргаж 10 оноог ганцаараа авснаар 88-88 болгож тэнцүүлсэн юм. Улмаар хоёр дахь нэмэлт цагийг сунгаж эхний таван оноог Т.Батсүх авч Өмнөговь багт давуу талын үүсгэв. Ингээд хоёр дахь цаг дуусахад 35 секунд үлдээд байхад Дарханы баг сэргэж гурав дараалсан холын шидэлтийг амжилттай болгож онооны зөрүүг 2 болгож ойртуулсан юм. Улмаар тэдэнд хугацаа бага байсан тул Өмнөговь багийн лидер Т.Билгүүн дээр алдаа гаргасан. Дарханы багийн эцсийн найдварыг энэ тоглолтын гол баатар Т.Билгүүн үгүй хийж хоёр шидэлтээ амжилттай гүйцэтгэжээ. Т.Билгүүний хувьд 38 оноог авч гайхалтай байсан бөгөөд энэ MNBA Үндэсний лигийн энэ улирлын хамгийн өндөр оноог аваад байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна