MNBA Үндэсний лигийн Дэд хэсгийн хоёр дахь тоглолт Завхан болон Увс аймгийн багуудын хооронд боллоо. Улирлыг хожигдлоор эхлүүлсэн хоёр багт хожил маш чухал байлаа. Тэр ч утгаар маш тэмцэлтэй тоглолтыг үзүүлсээр байсан юм. Хамгаалалт сайн хийгдсэн эхний хагас болж 39-32-оор Завхан аймаг эхний хагаст илүү дуусгасан. Гэхдээ гуравдугаар Увс аймаг сэргэж эсрэг багтаа найман оноо алдаж өөрсдөө 21 оноог авч гайхалтай байсан. Ингээд 4-р үе Увс Нуур багийн зургаан онооны илүүтэй эхлэсэн юм. Гэсэн ч Завхан аймаг шийдвэрлэх үед холын зайн шидэлтүүдээ амжилттай болгож эхлэснээр 70-66-аар хожлоо. Энэхүү тоглолтын шилдгээр 16 оноо, 6 самбар, 6 оновчтой дамжуулалтыг өгсөн спортын мастер Б.Энхдолгион нэрлэгдсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна