Цэнхэр гаригийн ногоон талбайн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг аваргуудын лигийн 2018-2019 оны улирлын шөвгийн 16 багийн сугалаа өчигдөр болов. Энэ улирлын шөвгийн 16-д Английн дөрөв (Ливерпүүл, Манчестер Сити, Манчестер Юнайтед, Тоттенхэм Хотспур), Испанийн гурав (Атлетико Мадрид, Барселона, Реал Мадрид), Германы гурав (Бавари Мюнхен, Боруссиа Дортмунд, Шальке-04), Италийн хоёр (Рома, Ювентус), Францын хоёр (Лион, ПСЖ), Нидерландын нэг (Аякс), Португалын нэг (Порто) баг үлдсэн.
Ингээд сугалааны үр дүн гарахад:
Шальке-04 – Манчестер Сити
Атлетико Мадрид – Ювентус
Манчестер Юнайтед – ПСЖ
Тоттенхэм – Боруссиа Дортмунд
Лион – Барселона
Рома – Порто
Аякс – Реал Мадрид
Ливерпүүл – Байерн Мюнхен багууд оноолт таарлаа.
Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтууд ирэх 2019 оны хоёрдугаар сарын 13-14 болон хоёрдугаар сарын 20-21-нд болох бол хариу тоглолтууд гуравдугаар сарын 7-8 болон гуравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд явагдана.
Сэтгэгдэл бичигдээгүй байна