Канадын гурав дахь иргэнийг БНХАУ-д саатууллаа

2018/12/20

Канадын үндэсний пост сонин БНХАУ Канадын гурав дахь иргэнийг саатуулсан тухай өнөөдөр мэдээллээ.

Канадын олон улсын хэрэг эрхлэх газар дээрх мэдээллийг үндэсний сонинд өгсөн байна. Гэхдээ ямар албан тушаалтай хүнийг саатуулсан нь тодорхойгүй байгаа ажээ.

Харин БНХАУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чуненг энэ талаар мэдээлэлгүй байгаа тухай Хятадын өдөр тутмын сонинд хэлсэн байна.

12-дугаар сарын 1-ний өдөр Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг Канадад баривчилсны дараа Канадын дипломатч асан Майкл Ковриг, бизнесмен Майкл Спеворыг БНХАУ-д саатуулаад байгаа юм. Тэднийг үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан хэмээн үзэж байна.

Харин Канадын засгийн газар тус улсын иргэд Ковриг, Спевор нарыг БНХАУ-д баривчилсан нь “Huawei”-гийн санхүүгийн захирлын хэрэгтэй хамааралгүй гэж мэдэгдсэн.

Гэсэн ч барууны дипломатууд үүнийг Мэн Ванжоуг хэргийн хариуд хийж буй үйлдэл гэж үзэж байна. Түүнийг Иранд харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлж, хоригийг зөрчсөн хэргээр шалгаж байгаа юм.

Эх сурвалж: gogo.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна