Олон улсын дасгалжуулагчдын 2-р шатны сургалт өндөрлөлөө

2018/12/24
“Олимпийн эв санааны нэгдэл”-ийн хөтөлбөр, Монголын Үндэсний олимпийн хороо, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан чөлөөт бөх, сонгомол бөхийн олон улсын дасгалжуулагчдын хоёрдугаар шатны сургалт 14 хоногийн турш болж, арванхоёрдугаар сарын 22-нд өндөрлөсөн билээ. Нийслэл, хөдөө, орон нутгийн биеийн тамир, спортын газар, дунд сургууль, клубийн нийт 40 гаруй багш, дасгалжуулагчид хамрагдсан бөгөөд өнөөдөр МҮОХ-д сертификатаа гардан авав. Тус сургалтыг ДБНХ-ны Ази номхон далайн орнуудын хөгжил хариуцсан төлөөлөгч Андрей Вронцов, 2006 оны сонгомол бөхийн дэлхийн аварга Владимир Шацких нар удирдан явуулсан юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна