Нийтийн тээврээр зорчигч иргэд соёлжиж, “ухаалаг карт” хэрэглэгчдийн тоо нэмэгджээ

2018/12/26
Хүйтний эрч чангарч, шинэ он хаяанд ирээд байгаа энэ үед “Сити Баз Консалтинг” ХХК-ийн хяналтын ажилчид санаачилж, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн 2-р баазын 22 болон 48 чиглэлийн автобусны жолооч нартай хамтран нэгэн бүтээлч, сайн үйлсийн аяныг өрнүүлсэн байна. Тэдний зүгээс шинэ жил ирэх гэж байгаа энэ мөчид баярын бэлэг болгож, автобусны ухаалаг картгүй иргэдэд смарт карт бэлэглэлээ.


 
Өмнө нь 7-р сард Сити Баз Консалтинг ХХК,  “Аэромонголиа ХХК”-ийн нислэг зохицуулалтын албатай хамтран автобусны смарт карт худалдан авах боломжгүй иргэдэд карт үнэгүй бэлэглэж байсан бол энэ удаад нийтийн тээврийг зөрчилгүй, иргэдийг бэлэн мөнгөөр зорчихгүй байхыг уриалж, цаашид зөвхөн ухаалаг картаар зорчих боломжийг олгох үүднээс ийнхүү картгүй иргэдэд бэлэг барилаа.


 
Энэхүү бүтээлч, сайн үйлсийн аянаа ирэх онд үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Картгүй иргэдэд карт бэлэглэх энэхүү аяны хүрээнд Сити Баз Консалтинг ХХК-ийн Хяналтын ажилчид, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн 2-р баазын жолооч, төлөөлөл нар Салхит, 7 буудал, Зурагтын шинэ эцэс, Хөтөл, Гандан, Таван шар зэрэг автобусны буудлуудаар явж, хүмүүсийг картжуулсан байна. Энэ үеэр нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн 90 гаруй хувь нь ухаалаг карттай байсан нь сайшаалтай байлаа. Нийтийн тээвэр хянагч шалгагчтай болсноор, соёлжиж байгаагийн том жишээ нь энэ байсан юм.








 


Зорчигч иргэн бүр соёлтой, боловсон үйлчлүүлвэл нийтийн тээврийн хөгжил нэг шатаар урагшлана. Нийслэл хот нийтийн тээврээ хөгжүүлж чадвал хотын иргэдийн бухимдал, стресс болсон түгжрэл, бөглөрөлөөс салах боломжтой билээ.
 
 
                            Иргэн бүр ухамсартай, ухаалаг байж, “Нийтийн тээвэр”-ээр соёлтой үйлчлүүлцгээе


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна