Үндэсний сагсан бөмбөгийн холбооны өрнөд бүсийн Даллас Маверикс багийн лидер Дирк Новицки түүхэн амжилтуудаа үргэлжлүүлсээр байна. Өнөөдөр түүний баг талбайдаа Нью Орлеан Пеликанс багийг хүлээн авч, 122-119 харьцаагаар хожсноор Герман легионер Даллас багийнхаа хамтаар 900 дэх ялалтаа байгууллаа. Ийм амжилтыг түүний өмнө 5 тоглогч л үзүүлээд байгаа юм. Карим Абдул Жаббар 1074, Роберт Париш 1014, Тим Данкен 963, Жон Стоктон 953, Карл Мэлоун 952 ялалтыг аваад байгаа юм. Өнөөдрийн тоглолтонд Новицки 7 оноо авч, нэг самбар нэг ашигтай дамжуулалт, 2 блок хийсэн үзүүлэлтийг гаргажээ. Багаас нь рууки залуу Лука Дончич 21 оноо, 10 ашигтай дамжуулалт, 9 самбараас бөмбөг авалтаар багаа манлайлж, ялалтанд хөтөлсөн байна. Даллас хотын баг энэ өдөр улирлын 16 дахь ялалтаа байгуулжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна