Хамгийн хүнд бөхөөр Ичиножёо тодорлоо

2018/12/27
Мэргэжлийн сүмо бөхчүүдийн хурал энэ сарын 26-нд Кокүгикан ордонд явагдлаа. Энэ үеэр холбооноос макүүчи, жюүрёо зиндааны бөхчүүдийн жинг хэмждэг уламжлалтай билээ. 

Дээд зиндааны бөхчүүдийн дундаж жин 166,2 кг байгаа нь өнгөрсөн Намрын тэмцээнээс 1,9 кг-аар даван гарсан байна.
 
Дээд зиндааны хамгийн хүнд 10 бөх:
 
1. Ичиножёо 226 кг
2. Кайсэй 204 кг
3. Аойяма 198 кг
4. Чиёотайрюү 191 кг
5. Дайамами 187 кг
6. Ютакаяма 180 кг
7. Такаясү 178 кг
8. Яго 178 кг
9. Кисэносато 177 кг
10. Точиношин, Нишикиги 175 кг
 
Дээд зиндааны хамгийн хөнгөн бөх Котоэко 135 кг татлаа. Хамгийн хүнд Ичиножёо Намрын тэмцээний үеийнхээсээ 1 кг таргалж, 226 кг болсон байна. Жюүрёод хамгийн хүнд нь 199 кг жинтэй Гүржийн Гагамарү, хамгийн хөнгөн нь 100 кг жинтэй Аби. Ёкозүна Кисэносато 177 кг, Какүрюү 157 кг, их аварга Хакүхо 158 кг, озэки Гоэйдо 160 кг, шинэ сэкивакэ Такакэйшёо 169 кг жинтэй байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна