Мал сүргийн тоо толгой 9 аймагт өсч, 66.4 сая болов

2018/12/28
Энэ сарын 7-17-ныг хүртэл үргэлжилсэн мал тооллогын урьдчилсан  дүнгээр манай улсын нийт мал сүрэг 66.4 саяд хүрснийг мэдээллээ.

Урьдчилсан дүнгээр Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Дундговь, Архангай, Сүхбаатар, Дорноговь, Увс, Сэлэнгэ зэрэг 9 аймагт малын тоо 300-400 мянгаар өсчээ. Харин Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр, Завхан, Өмнөговь, Булган, Баян-Өлгий, Төв, Говь-Алтай, Өвөрхөнгай, Ховд, Баянхонгор аймаг, нийслэл Улаанбаатар хотод малын тоо 5 мянгаас 338 мянгаар буурчээ.



Хөвсгөл аймаг 5709.9 мянгаар, удаалаад Архангай аймаг 5481.1 мянгаар хамгийн их мал тоолуулжээ. Малын өсөлтийг төрлөөр авч үзвэл адуун сүрэг 12 аймагт,  үхэр 8 аймагт өсч, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Увс, Дорноговь, Дундговь аймаг малаа таван төрлөөр өсгөн магнайлсан байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна