Нурангид дарагдсан гурав дахь иргэний цогцсыг гаргалаа

2019/03/06

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Аврагчид гуравдугаар сарын 1-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг гуравдугаар сарын 3-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 12:55 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна