Монголын 3 бөх дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгджээ

2019/03/28
 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын дэлхийн чансааг шинэчлэн гаргаснаар манай улсаас 3 бөх жиндээ дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ.

Тухайлбал, 61 кг-ын жинд Түмэнбилэгийн Түвшинтулга 25 оноогоор, 65 кг-д Төмөр-Очирын Тулга 28 оноогоор, 79 кг-д Пүрэвжавын Өнөрбат 26 оноогоор тус тус дөрөвт бичигджээ.

Харин 57 кг-д  Н.Лхангармаа 12 оноогоор 16-д, Э.Бэхбаяр 10 оноогоор 19 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.  UWW холбооны чансаа олгох тэмцээнд эрэгтэй, эмэгтэй чөлөөтийн төрөлд  "Гран приИван Ярыгин" (Красноярск, ОХУ), "Дан Колов" (Руза, Болгар), "Сассари Кап" (Сассари, Итали), "Яшар Догу" (Истамбул, Турк) гэсэн тэмцээнүүд багтжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна