Шинэ аав, ээжүүдэд бяцхан үрээ хамгийн анхны удаа усанд оруулах явдал амьдралынх нь мартагдашгүй дурсамжуудын нэг байдаг. Гэвч туршлагагүйгээсээ болж хаанаас эхэлж, юу хийхээ мэдэхгүйгээс авахуулаад олон саад, бэрхшээл тулгардаг. Тиймээс энэхүү нийтлэлээрээ шинэ аав, ээжүүддээ зориулан бяцхан үрсээ хэрхэн усанд оруулах талаар зөвлөгөө хүргэж байна.
1. Хэд хоногийн давтамжтай усанд оруулах вэ?
Нярай хүүхдийг усанд оруулахад анхаарах хамгийн чухал зүйл бол хүүхдийн хүй цөглөх явдал байдаг. Шинээр мэндэлсэн хүүхдийн хүй төрснөөс хойш 3 долоо хоногийн дотор цөглөдөг. Мөн хүүхдийн хүй хуурай, цэвэр байх тохиолдолд элдэв халдвар авахгүй, амархан, хурдан цөглөдөг. Иймд хүйг нь цөглөсний дараа хүүхдээ бүтэн биеэр нь угааж, усанд оруулж эхлэх нь зүйтэй. Эхний 1 долоо хоногт нярайн нүүр болон бөгсний хэсгийг бүлээн усаар норгосон зөөлөн алчуураар арчаад байхад хангалттай. Нярайн хүйг нь цөглөсөнөөс хойш эхний 28 хоног буюу нярай үед нь долоо хоногт ердөө 2-3 удаа усанд оруулах нь тохиромжтой гэж үздэг. Учир нь нярайг өдөр бүр усанд оруулах нь элдэв харшил авах эх үүсвэр болдог. Харин 28 хоногоос хойш бяцхан үрээ өдөр бүр унтахынх нь өмнө усанд оруулж байгаарай.
2. Хэрхэн угаах вэ?
Хүүхдийг усанд оруулах нь хүүхдийг тайвшруулах, нойр хүргэх зэрэг олон сайн талтай байдаг. Хүүхдээ усанд оруулж байхдаа хэзээ ч ганцааранг нь үлдээж, анхаарлаа сарниулж болохгүй. Мөн бас нэг анхаарах зүйл бол хүүхдээ дааруулж, салхи авахуулж болохгүй. Усанд оруулах өрөө, тасалгаа, ванны өрөөгөө дулаан байлгаж, усны температурыг нь шалгаж байгаарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна