Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан болж нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам, зардлын санхүүжилтийн үнэлгээний тариф батлах тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явц, нийслэлийн төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж эхэллээ.
Хотын нийтийн тээврийн салбарт нийслэлийн өмчит 2, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдэг боловч санхүүжилтийн хувьд хүндхэн байдалтай, парк шинэчлэл муу, хотын төсвөөс хийгдэж буй үйл ажиллагааны санхүүжилт нь хүрдэггүй тухай холбогдох албаны хүмүүс тайлагнав.
Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам болон зардлын санхүүжилтийн үнэлгээний тарифт өөрчлөлт оруулах тухай журмын төслийг өргөн барьсантай холбогдуулж НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж тайлбар сонсож, саналаа илэрхийллээ.
Мөн ухаалаг картын системийг үйлчилгээнд нэвтрүүлсэн боловч картын түгээлтийн хүртээмж муугаас иргэд бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг нь асуудал дагуулсаар байгаа бөгөөд төлөөлөгчид холбогдох асуулт тавьж хариулт авлаа.
Төлөөлөгч Л.Нарантуяа:
- Төлбөр тооцооны смарт системийн талаар ойлголт өгөөч?
Хотын захирагч С.Амарсайхан:
Төлөөлөгч Г.Төмөрбаатар:
Хотын захирагч С.Амарсайхан:
- Нийтийн тээврийн үйлчилгээг энэ жилд багтаан дорвитой шинэчлэнэ. Нийтэд үйлчлэх гэж байгаа бол аюулгүй ажиллагаа, парк шинэчлэлдээ автобус компаниуд өөрсдөө анхаарч ажиллах ёстой. Ашиг орлогогүй ажиллаж байгаа нэрээр нийслэлийн төсвөөс мөнгөө аваад, эргээд хариуцлага хүлээдэггүй байдлыг өөрчлөх зарчмын байр суурь барьж ажиллана. Мөн Нийтийн тээврийн газрыг үйлчилгээндээ анхаардаг үйлчилгээний байгууллага болгоно. Үүнийг нэрнээс эхэлье. Нэр нь хүртэл ажил үүргийн нь сануулдаг болгоё гэдэг үүднээс Нийтийн тээврийн үйлчилгээний газар гэж өөрчилж байна гэлээ. НИТХ-ын ээлжит XXIII хуралдаан үргэлжилж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна