Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэх тендерийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарлаад байгаа аж. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлын тендер ч зарлагдсан байна. Эмнэлгүүдийн гадна зам, талбайн тохижилтын ажлын тендерийн материалтай Та хавсралтаас танилцана уу.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019/03/07
Тендер шалгаруулалтын нэр: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажил /БЗД, 9 дүгээр хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: ТА/2019-6
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2016, 2017, 2018 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн 50 хувиас багагүй байх;
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн 50 хувиас багагүй байх;
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016, 2017, 2018 оны аль нэг жилд нь санал болгож буй үнийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төрлийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
Зам тээврийн яамнаас олгосон:
2.8.1 Хатуу хучилттай зам барих
Эсвэл Зам тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 152 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу 3.7.1.1.5 ЗБ-1-5 /5 км хүртэл/ хатуу хучилттай зам барих болон түүнээс дээш
Болон
Эрчим хүчний яамнаас олгосон:
- 03.2.1: 0.4-10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ гүйцэтгэх болон түүнээс дээш
Эсвэл Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:
2.2.8 Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35 кВ хүртэл/ угсралт
Болон
Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:
- БУ 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
Тендерийн хамт 15,000,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны 15 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн, 15 цаг 30 минут -т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Хангарьд ордон 6 давхарт 609 тоот Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтэс
Утас: 11-315-335
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна