Монголын Волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн” 2019 оны 04-р сарын 02-09 ний хооронд Ховд аймагт болно. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит “ХОВД-2019” тэмцээнд бүсийн тэмцээний эхний 3 байранд шалгарсан эрэгтэй эмэгтэй нийт 32 багийн тамирчид оролцохоос Өмнөговь аймгийн эмэгтэй багаас бусад 31 багийн 400 орчим тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Тэмцээнд Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Хэнтий, Баянхонгор, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Булган, Дархан уул, Орхон, Архангай аймаг, Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Багануур дүүрэг, Хилчин спорт хороо, Эрчим-38 клубын тамирчид баруун бүсийн төв Ховд аймагт хүрэлцэн ирээд байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна